Төслийн одоогийн явцын мэдээлэл
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн төслийн Техник-эдийн засгийн үндэслэлийг зохих сонгон шалгаруулалтын дагуу БНХАУ-ын ENFI ENGINEERING CORPORATION /цаашид "ENFI”/ боловсруулан Уул уурхай, хүнд үйлдвэр яам /хуучин нэрээр/-ны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулж, мөн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд заасны дагуу холбогдох үнэлгээний тайланг боловсруулан батлуулсан бөгөөд патентын эрх эзэмшигч БНХАУ-ын ENFI компанийн SKS+BCC технологийн хүрээнд жилд 560 мян.тн зэсийн баяжмалыг боловсруулж 124 мян.тн/жил катодын зэс, 182 мян.тн/жил элементийн хүхэр, 11.8 мян.тн/жил хүхрийн хучил, 72кг/жил, алтан гулдмай, 38.2тн/жил мөнгөн гулдмай зэрэг эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн төслийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Техник-эдийн засгийн үндэслэл 2022 онд батлагдсан, мөн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ зэргийг тус тус хэлэлцүүлэн батлуулаад байна. Орхон аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Уул уурхай-металлург-химийн цогцолбор” үйлдвэрлэл, технологийн паркийн дэд бүтцийг Засгийн газрын шийдвэрээр “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын санхүүжилтээр бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд авто зам, төмөр зам, ариутгах татуургын явц 72 орчим хувийн гүйцэтгэлтэй бөгөөд цахилгаан хангамжийн угсралтын ажил эхлээд байна. Орхон аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Уул уурхай-металлург-химийн цогцолбор” үйлдвэрлэл, технологийн паркийн дэд бүтцийг Засгийн газрын шийдвэрээр “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын санхүүжилтээр бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд авто зам, төмөр зам, ариутгах татуургын явц 72 орчим хувийн гүйцэтгэлтэй бөгөөд цахилгаан хангамжийн угсралтын ажил эхлээд байна.

2025 оны 04 сарын байдлаар