Төслийн мэдээлэл

Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн төслийн ТЭЗҮ-г БНХАУ-ын ENFI Engineering Corporation боловсруулж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл болон холбогдох яамнаар батлуулсан бөгөөд Байгаль орчны үнэлгээ ч мөн хуулийн дагуу батлагдсан.

Тус үйлдвэр SKS+BCC технологиор жилд 560 мян. тн баяжмал боловсруулж, 124 мян. тн катодын зэс, 182 мян. тн хүхэр, 11.8 мян. тн хүхрийн хүчил, 72 кг алт, 38.2 тн мөнгө үйлдвэрлэх хүчин чадалтай.

team image

Төслийн одоогийн явцын мэдээлэл

  • ТЭЗҮ анх батлагдсан: 2022 он
  • ТЭЗҮ-ийн тодотгол батлагдсан: 2025 оны 3-р сарын 25
  • Байгаль Орчны нөлөөллийн үнэлгээ, газар эзэмших зөвшөөрөл, инженерийн зураг төслийн ажил 100% дууссан
  • Үйлдвэрлэл, технологийн паркийн дэд бүтцийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 100% санхүүжүүлэн барьж байна. Нийт гүйцэтгэл 72 хувьтай байна.
team image

Орхон аймагт хэрэгжүүлэх “Уул уурхай-металлург-химийн цогцолбор” үйлдвэрлэл, технологийн паркийн дэд бүтцийг “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын санхүүжилтээр бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд авто зам, төмөр зам, ариутгах татуургын явц 70 орчим хувийн гүйцэтгэлтэй бөгөөд цахилгаан хангамжийн угсралтын ажил эхлээд байна.

2024

ЭЛЕМЕНТИЙН ХҮХРИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТУРШИЛТ

2024

ТЭЗҮ-ИЙГ ТОДОТГОХ, БАТЛУУЛАХ

2025

EPC ГЭРЭЭ, БАРИЛГЫН АЖИЛ

2026

БАРИЛГА, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ УГСРАЛТ, СУУРИЛУУЛАЛТ

2027

УЛСЫН КОМИССТ ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХ

2028

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЗҮГШРҮҮЛЭЛТ

project-image
project-image
project-image
project-image

Байршил

Төслийг Орхон аймгийн Эрдэнэт хотын зүүн урд хэсэгт, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн Үйлдвэрлэл, Технологийн Парк (ҮТП)-ийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Газрын байршлын давуу тал

  • Салхины нөлөөллийг харгалзсан: Үйлдвэрийг орон нутгийн салхины зонхилох чиглэлийн нөмөр талд байршуулснаар орчны бохирдлын нөлөөг багасгана.
  • Зэсийн баяжмал тээвэрлэх зай: Эрдэнэт үйлдвэрийн баяжмалын хэсгээс шинэ хайлуулах үйлдвэр хүртэл 3.8 км зайд байрлана. Энэ нь туузан дамжуулга ашиглан тээвэрлэхэд тохиромжтой бөгөөд тээвэрлэлтийн зардлыг бууруулна.
  • Инфраструктур: Авто зам, төмөр зам, цахилгаан хангамж, уурын болон ундны усны эх үүсвэрүүдтэй ойрхон байрлалтай тул үндсэн болон туслах дэд бүтцийн зардал бага.

Газарзүйн нөхцөл

  • Далайн түвшнээс дээш 1200 м өндөрт байрлах, төв хойд бүсэд оршдог.
  • Цаг уурын хүнд нөхцөлд тэсвэртэй, барилгын суурь фундаментыг зохих стандартын дагуу төлөвлөсөн.
  • Байгаль орчны нөлөөллийг бууруулах үүднээс үерийн аюул, газрын усны түвшин, хөрсний бүтэц, амьтан ургамалд үзүүлэх нөлөөг нарийвчлан судалсан.