Бидний тухай

Зэс боловсруулах цогцолбор ХХК нь Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжлийг дэмжих, боловсруулах үйлдвэрийн тоог нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох зорилготойгоор байгуулагдсан. Бид зэсийн баяжмалыг боловсруулж, катод зэс болон бусад металл бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын болон гадаадын зах зээлд нийлүүлдэг. Манай цогцолбор нь олон улсын стандарт хангасан технологи, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд мэргэжлийн өндөр түвшний инженер, техникийн баг ажиллаж байна.

home6
home7

Монголын зэсийн баяжмалыг дотооддоо боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь манай компанийн эрхэм зорилго. Бид стратеги төлөвлөлт, дэвшилтэт технологийг уялдуулан үйлдвэрлэлээ тасралтгүй сайжруулж байна.

Манай цогцолбор нь зөвхөн зэс боловсруулах үйлдвэр бус, ирээдүйн үндэсний аж үйлдвэрийн хөгжлийн нэг тулгуур юм. Ажилчдынхаа хөгжлийг дэмжиж, орон нутагт тогтвортой ажлын байр бий болгодог.

Менежмент

Үйл ажиллагааг төлөвлөх, гүйцэтгэх, хянах бүхий л шат дамжлагад стратегийн менежментийг нэвтрүүлсэн.

Дижитал эдийн засаг

Үйлдвэрлэлийн бүхий л үйл явцыг ухаалаг систем, өгөгдөлд суурилсан шийдлээр удирдаж, дижитал хөгжилд хурдацтай дасан зохицож байна.