"Эрдэнэт Үйлдвэр" ТӨҮГ-ын бүс нутгийн хөгжилд үзүүлж буй нөлөө
Орхон аймаг ба бүс нутгийн гол хөдөлгөгч хүч
ЗЭС БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОР ХХК-д зэсийн баяжмал нийлүүлэх Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ нь Монгол Улсын хойд бүс нутагт орших Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн гол тулгуур нь болсон. 1970-аад оны дунд үеэс эхлэн төлөвлөгдөн, 1976 онд үйл ажиллагаагаа эхэлснээс хойш тус үйлдвэр нь:Орхон аймгийн үүсэл, хөгжлийн үндэс суурь болж,
Хөдөлмөр эрхлэлт, орон нутгийн татварын орлого, дэд бүтцийн хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн.
Эдийн засгийн нөлөө
Монгол Улсын экспортын 10-15%, улсын төсвийн 10 гаруй хувийг бүрдүүлдэг. Орхон аймагт татварын орлогын 70-80% нь "Эрдэнэт Үйлдвэр" ТӨҮГ-тай шууд холбоотой. Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд бизнесүүдийн 60% гаруй нь үйлдвэрийн дагалдах хэрэгцээнээс хамааралтай. 2023 онд Эрдэнэт үйлдвэр 2.8 их наяд төгрөгийн борлуулалт хийж, 1.2 их наяд төгрөгийг улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн.Хөдөлмөр эрхлэлт
ЗЭС БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОР ХХК-д эхний ээлжинд 870 шинэ ажлын байр бий болох бөгөөд одоогоор Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-д 6,500 гаруй үндсэн ажилтан, нийт 10,000 гаруй хүн шууд болон шууд бусаар хөдөлмөр эрхэлж байна. Бүс нутаг дахь мэргэжилтэн бэлтгэх, ур чадвар олгох хөтөлбөрүүдийг дэмждэг (ШУТИС-ийн салбар, Технологийн сургууль, МСҮТ-үүд). Сүүлийн жилүүдэд жендэрийн тэнцвэр, залуучуудын хөдөлмөр эрхлэлт чиглэлээр олон санаачилга хэрэгжүүлж байна.Дэд бүтэц, хот байгуулалт
Эрдэнэт хотын цахилгаан, дулаан, ус хангамжийн суурь дэд бүтэц анх үйлдвэрээс үүдэн хөгжсөн. Хотын сургууль, эмнэлэг, соёлын төвүүдийн анхны хөрөнгө оруулалт үйлдвэрийн төсвөөр хийгдэж байсан. Үйлдвэрийн дэргэд соёлын ордон, спортын төв, музей, эмнэлэг, цэцэрлэг, ахмадын байр зэрэг нийгмийн байгууллагууд бий.Байгаль орчны хариуцлага
ЗЭС БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОР ХХК нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны менежментийг төлөвлөгөөг холбогдох төрийн байгууллагаар батлуулсан бөгөөд хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна.Үйлдвэрлэлийн бүс нутгийн хэмжээнд саарал ус дахин ашиглах систем нэвтрүүлэн ажиллаж байна.
Орхон аймгийн хэмжээнд "Ногоон байгууламж-2025" хөтөлбөрөөр үйлдвэрийн бүс болон хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй "Тэрбум Мод" үндэсний хөтөлбөрийн дагуу БОННҮ, БОМТ-д тодорхой ажлуудыг тусган хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

"ЗЭС БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОР" ХХК бол зөвхөн БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР бус — тухайн бүс нутгийн тогтвортой хөгжил, нийгэм эдийн засгийн дэвшил, орчин үеийн хотжилтын гол хөдөлгөгч хүч байх болно. Цаашид байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай үйлдвэрлэлийг хөгжүүлж, ирээдүйн Орхон аймаг төдийгүй бүс нутгийн хэмжээнд шинэ технологийг нутагшуулсан бүс нутгийг бий болгох зорилготой юм.