homr image
Бид юу хийдэг вэ?

ЗЭС БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОР ХХК

Зэсийн баяжмалыг боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үндэсний хэмжээний аж ахуйн нэгж юм. Бид орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан байгаль орчинд ээлтэй, тогтвортой үйлдвэрлэлийг эрхэмлэдэг.

Бидний тухай

Зэс боловсруулах цогцолбор ХХК нь Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжлийг дэмжих, боловсруулах үйлдвэрийн тоог нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох зорилготойгоор байгуулагдсан. Бид зэсийн баяжмалыг боловсруулж, катод зэс болон бусад металл бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын болон гадаадын зах зээлд нийлүүлдэг. Манай цогцолбор нь олон улсын стандарт хангасан технологи, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд мэргэжлийн өндөр түвшний инженер, техникийн баг ажиллаж байна.

home6
home7

Монголын зэсийн баяжмалыг дотооддоо боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь манай компанийн эрхэм зорилго. Бид стратеги төлөвлөлт, дэвшилтэт технологийг уялдуулан үйлдвэрлэлээ тасралтгүй сайжруулж байна.

Манай цогцолбор нь зөвхөн зэс боловсруулах үйлдвэр бус, ирээдүйн үндэсний аж үйлдвэрийн хөгжлийн нэг тулгуур юм. Ажилчдынхаа хөгжлийг дэмжиж, орон нутагт тогтвортой ажлын байр бий болгодог.

Менежмент

Үйл ажиллагааг төлөвлөх, гүйцэтгэх, хянах бүхий л шат дамжлагад стратегийн менежментийг нэвтрүүлсэн.

Дижитал эдийн засаг

Үйлдвэрлэлийн бүхий л үйл явцыг ухаалаг систем, өгөгдөлд суурилсан шийдлээр удирдаж, дижитал хөгжилд хурдацтай дасан зохицож байна.

772,9 сая $

Нийт хөрөнгө оруулалт:

Тоног төхөөрөмж, инженеринг – 47%

Барилга угсралт – 20.4%

Төслийн явцын зардлууд – 10.5%

Суурь төсөл, лиценз, төлөвлөлт – 6.5%

Эргэлтийн хөрөнгө – 11.7%

Технологи сонголт

SHUIKOUSHAN KETTLE SMELTING

SKS технологи нь Хятадын ENFI болон Shuikoushan Non-ferrous Metals компанийн хамтран боловсруулсан, зэсийн баяжмал хайлуулах орчин үеийн технологи бөгөөд олон улсын зах зээл дээр амжилттай нутагшсан. Энэ технологи нь эрчим хүчний зарцуулалт бага, байгаль орчинд үзүүлэх нөлөө багатай, олон төрлийн баяжмал хүлээн авах чадвартайгаараа онцлог юм.

Мэдээ, мэдээлэл

Entry Image

Төслийн одоогийн явцын мэдээлэл

Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн төслийн Техник- эдийн засгийн ундэслэлийг зохих сонгон шалгаруулалтын дагуу БНХАУ-ын ENFI ENGINEERING CORPORATION буюу “ENFI” боловсруулан Уул уурхай, хүнд үйлдвэр яам /хуучин нэрээр/-ны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулсан.

Entry Image

Эрдэнэт үйлдвэрийн бүс нутгийн хөгжилд үзүүлж буй нөлөө

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нь Монгол Улсын хойд бүс нутагт орших Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн гол тулгуур нь болсон. 1970-аад оны дунд үеэс эхлэн төлөвлөгдөн, 1976 онд үйл ажиллагаагаа эхэлснээс хойш тус үйлдвэр нь:

Entry Image

Уул уурхай-металлурги-химийн цогцолбор үйлдвэрлэл, технологийн парк

Орхон аймгийн Баян-өндөр, Жаргалант сумдын нутагт металлурги, химийн үйлдвэрлэл, метал хийц, эрчим хүчний үйлдвэрлэлийн чиглэлээр "Эрдэнэт" үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулж, катодын зэс, элементийн хүхэр, үнэт метал, зэс бүтээгдэхүүн, эрчим хүч үйлдвэрлэхээр төлөвлөж байна.